Эр эмийн ялгааг охидын хамтлаг үгүй хийж чадах болов уу? /БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ НИЙТЛЭЛ/

2ne1_girlsgeneration_kpop_650-430

Сүүлийн үед хамтлагуудын тоо хэтэрхий их болжээ,гэвч цаг хугацааны шалгуурт тэсч үлдэх нь ховор юм. Тэгвэл юу хамтлагийг удаан оршин тонтноход нөлөөлдөг юм бол? Мэдээж промошны эргэлтээс шалтгаална, эсвэл Shinhwa болон g.o.d гэх хамтлагуудын хийсэн шиг  ямар нэг зүйлээс, тэд хов хоосон зайг ч битүү дүргэж чадахаар эргэн ирэлтүүд хийдэг. “Энэ нь” нэгэн том асуултыг үүсгэх шалтгаан болж байна.тэр асуулт бол…. ЭРЭГТЭЙ ХАМТЛАГ ЭМЭГТЭЙ ХАМТЛАГААС ИЛҮҮ ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙДАГ УУ?

Хамгийн эхний зүйл бол эрэгтэй хамтлагийнхан эмэгтэй хамтлагийнхныг гадуурхдаг мэт санагдах үйл явдлууд. Охидын хамтлагууд мэдээж улам илүү хайрлуулахыг зорино шүү дээ. Гэвч тэднийг тэргүүлэх зэргийн уран бүтээлч болмогц ам дамжсан хэл яриа гарч эхэлдэг.1990-ээд оны хамгийн нэр хүндтэй охидын хамтлагууд бол Fin.K.L болон S.E.S нар бөгөөд маш богино хугацаанд их нэр хүндтэй байсан юм.

Үүний ард нуугдаж байгаа хамгийн зөв шалтгаан юу вэ? Мэдээж хамгийн том шалтгаан бол фэнүүдийн тоо юм. K-Pop фэнүүд өөр өөрсдийн хайртай айдол дээрээ хуваагдацгаадаг, харин Солонгост бол 2 өөр хамтлагийн фэн байна гэдэг үнэхээр ичгэвтэр хэрэг юм. Дуучид амжилтаараа фэнүүдийгээ татна, тиймээс хамтлагууд жил жил дамнан эргэн ирсээр байдаг, харин эцэст нь зүгээр л бутардаг.

K-Pop фэнүүдийн ихэнхи нь эмэгтэй байсаар ирсэн,үүнээс шалтгаалж эрэгтэй хамтлагууд олон дахин эргэн ирэлт хийхэд  тэднийг үргэлж дэмжсээр байх нэгэн гаж асуудал гарна. Зүгээр л нэг энгийн тоглолтоос харахад л тэнд дандаа эмэгтэй фэнүүдийн бөөгнөрөл үүссэн байдаг.

Харьцуулахад, охидын хамтлагууд фэнүүдийнхээ хүчийг арвижуулах гэж илүү их чармайдаг нь тодорхой болсон. Эмэгтэй фэнүүд магадгүй их үнэнч байдаг байх, гэвч ерөнхийдөө таалагдсан эрэгтэй хамтлагтаа өөрийн эрхгүй татагдаж анхаарал тавих нь мэдээж харин эрэгтэй фэнүүдийн хувьд тэд арай үнэнч бус байх бөгөөд хамтлагуудын гадаад төрхөөс шалтгаалж шүтээнээ солих нь элбэг.

Бас маш олон адилхан төрхтэй хамтлагууд байдаг нь фэнүүдийг сонголт хийхэд нь эргэлзээ төрүүлдэг.Жижиг компаниудаас гарч байгаа охидын хамтлагууд олны анхаарлыг татахын тулд маш содон өнгө төрх гаргах хэрэгтэй болно, яг Crayon Pop хамтлагийн “Bar Bar Bar” дуун дээр гардаг шиг, гэвч эцсийн эцэст хөдөлмөрлөсөн нь л нэрт гарна шүү дээ.

Эмэгтэй одод бас хөгшрөх тусам нэр хүндээ алддаг тал бий, бүх л хамтлагууд эгдүүтэй бас тачаангуй төрхөөрөө фэнүүдээ татдаг гэвч сонсогчид бараг л ээж шигээ хүнийг өндөр өсгийттэй бас тачаангуй өмсгөлүүдтэй бүжиглээд дуулаад зогсож байхыг харахыг хүснэ гэж үү?.

Эрэгтэй хамтлагууд ч мөн ижил төстэй байх нь олон ч ббас л өмнөхтэй адил түүхэн явцдаа илүү үнэнч бөгөөд олон фэнүүдтэй байж маш удаан оршин тогтнож чаддаг.

Яг одоогийн байдлаар хамгийн онцгой – л охидын хамтлаг байгаа нь 2NE1 болон Girls’ Generation,нар бөгөөд тэд аль хэдийн өөрсдийн онцгой содон төрхөөрөө K-Pop ертөнцөд томоохон байр суурь эзлээд байгаа юм-2NE1 маш эрч хүчтэй , охидын хүч чадлыг харуулсан төрхөөрөө олон фэнүүдийнхээ хайрыг татсан бол Girls’ Generation хамтлаг эгдүүтэй тачаангуй төрх бүхий охидын нэгдэл болсон хамтлаг юм.

Эдгээр хамтлагууд бол яг одоогийн байдлаар хамгийн нэр хүндтэй бас удаан оршин тогтносон K-Pop охидын хамтлагууд ; Girls’ Generation  2007 онд, харин 2NE1  2009 онд дебүтээ хийсэн. Girls’ Generation хамтлаг KARA болон Wonder Girls, хамтлагуудтай зэрэгцэн гарч ирсэн ч энэ 2 хамтлаг цаг хугацааны туршид байр сууриа алдсан төдийгүй Wonder Girls хамтлаг оршин тогтнохоо больсон билээ. 4Minute T-ara F(x) After school хамтлагууд 2NE1 хамтлагтай мөр зэрэгцэн дэбүтээ хийсэн бас өнөөг хүртэл нэр хүндтэй хэвээр байгаа ч энэ нь 2NE1 болон Girls’ Generation хамтлагуудтай харьцуулахад үнэхээр хангалтгүй юм.Харин энэ 2 хамтлаг хэр удаан оршин тогтнох бол? харин оршин тогтнох хугацаа нь хамтлагийн гишүүн тус бүрийн нэр хүнд хэр удаан бас хэр өндөрт байхаас бүгд шалтгаална.

Girls’ Generation хамтлагийн гишүүд өөр өөрийн гэсэн үзэл бодлоороо ялгардаг. 2NE1 хамтлагийнхан харин энэ тал дээр бүх гишүүд нь өөр өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгардаг нь маш өндөр үнэлэмжтэй байдаг, гэвч фэнүүд CL арай илүү промошн хийж ер нь л энтэртайнмэнтээсээ илүү их халамж авч байгаа хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь хамтлагийн тарах үндэс болно хэмээн дүгнэж байна.

Big Bang, Super Junior болон TVXQ гэх мэт нэр хүндтэй эрэгтэй хамтлагуудтай харьцуулахад тэд скандалийн дараа ахин скандалтай орооцолдсон ч оршин тогтносоор л байдаг харин охидын хамтлаг ийм зүйлтэй орооцолдмогц хэдхэн жилийн дараа тарах нь элбэг байдаг гэнэ.

Гэвч Big Bang хар тамхи болон хүн алсан гэх хэргүүдийн дараа ахин байр сууриа олж авч чадсан харин Super Junior хамтлагийнхан гишүүн сэлгэх буюу нэг нь цэрэгт явах эсвэл гарах эсвэл хэрэгт орооцолдох үед шууд хасч дараагий гишүүнээр тоогоо нөхөх системийг бий болгосон. TVXQ бол оддын 2р үеий хамгийн удаан оршин тогтносон хамтлаг, харамсалтай нь тарчихсан .Жинхэнэ TVXQ хамтлагийн гишүүд JYJ нэртэй хамтлаг байгуулсан нь дэлхий даяар маш олон фэнтэй хэвээр байгаа юм.

Яаж эдгээр хамтлагууд тэрхүү хүнд хэцүү цаг үеэс ийм гайхалтай амжилтанд хүрч чадаад байнаа? Мэдээж тэдний өөрсдийг нь хариуцдаг компаниудтай холбоотой гэхдээ хамгийн чухал нь фэнүүдийн дэмжлэг юм шүү дээ. Хамтлагууд хэрэгт орооцолдсон ч салж сарнисан ч эргэн ирэлт хийж фэнүүддээ бэлэг барьна ингээд л энгийн байдалдаа орчихно.

Үнэнч байдлын томоохон хуулиас дурдвал эмэгтэй хамтлагуудын фэнүүд нь эрэгтэй хамтлагын фэнүүд шиг үнэнчээр бас удаанаар оршин тогтнох нь ховор юм.

Тэгэхээр хэзээ ч 30 40 настай болтлоо дуу дуулах нь байж болшгүй зүйл гэсэн үг үү? Үнэндээ ҮГҮЙ. Girls’ Generation болон 2NE1 урт хугацааны турш өндөр үнэлэмжтэй байж болох боломжтой хамтлагууд юм, гэвч, ерөнхийдөө маш урт хугацааны хөгжмийн ертөнцийн түүхээс үзэхэд удаан хугацааны турш өндөр ритингтэйгээр оршин байх нь эрэгтэй хамтлагуудын хувьд илүү амар зүйл бололтой.

За ингээд шинэхэн мэдээгээр эргэн ирж байна.Нэг хэсэг таг байсанд уучлаарай админ нь ШУТИС-д орох гээд хамаг л цаг заваа зориулсан болхоор илүү цаг ер гарсангүй ээ гэхдээ тэр бүхний эцэст ШУТИС-ийн хамгийн эрэлттэй ангид орж чадсан гэдгээ хэлэхэд таатай байна.Бас тун удахгүй Девилз өгүүллэгийн 14 15р хэсгүүдийг оруулнаа ер нь бол тэр өгүүллэг миний админ байх хугацаа 2 зэрэг дуусах байх.За тэгээд уншигчид минь энэхүү нийтлэлийн талаарх саналаа хэлээд байгаарай. Миний бодлоор 2НИ1 маань Кпопын домог болоход юу ч саад болж чадахгүй гэж бодож байгаа шүү ^_^

 

Advertisements

4 comments on “Эр эмийн ялгааг охидын хамтлаг үгүй хийж чадах болов уу? /БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ НИЙТЛЭЛ/

  1. Eeldee tegeed ene blog gantshan admintai boloh yumu? ta 2 tsugtaa ih goe baidagshdee tegeed neg ni ywchihaar nuguuhd ni baitugai unshigchdad ch hetsuu baih baihdaa
    zaza yamartai ch goe medee bainaa 2ne1 domog bolohgui bol uur hen domog bolhin be te ^_^

♫ Сэтгэгдэл хуваалцах ♫

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s