Devilz 10p хэсэг

WineRotator-2000x925

 

Сүи:Сайн уу?

Юбин:Сайн сайн ямар эрт ирсийн?

Сүи:Өнөөдрөөс тэс өөр хүн болж байгаа хичээлдээ шамдаж хэний ч доор орохгүй бас аав ээжийнхээ эрх мэдлээр далимдуулж бусдыг дээрэлхэхгүй сайн охин байх болно.

Юбин: о.О

Сүи:Юундаа гайхаав хаха за бүр 100 хувь өөрчлөгдөх тухай яриагүй байнаа Сиэл гэдэг эмэгтэйн тухай л хэлж байхад

Юбин:Аан тийм блгүдээ яг л төрөл арилжих нь гэж бодож байлаашд

Сүи:За тэр ч арай бишээ

Инжон:Хөөх Сүи эгчээ та өнөөдөр гоё харагдаж байна шүү

Жиёон:Сайн уу? Сүи эгчээ

Бурам:Сайн байна ууу та?

Сүи: о.О Сайн …

Сүи*Юбиний чихэнд шивнэх*:Хоёулаа гарцгаая ярих юм байна

====================================

Сүи:Эд нар одоо яагаад нэг их сайхан ааштай хүмүүс болцгоочихов?

Юбин:Аан өглөө Кюригийн талаар ярьж санаа алдаж байгаад л одоо түших хүнгүй болчихоод тэгээд байгаа биз Сиэлийг яаж ч чадахгүй болоод ирэхээр айсандаа дараагийнхаа хүнд долигноцгоож байгаа юм.Нэг их сүртэй тоогоод байлгүй бас хэт муухай харьцалгүй зүгээр л хүлээгээд авсан дээр байх .Тэд үнэндээ их өрөвдөлтэй охид шд

Сүи:Аан нээрээ тийм юм байна.Хүүе тэр Дара Минжи хоёр ирж байна хоёулаа очиё

Юбин:*амандаа*:Тийм ээ бид ч бас тэдэн шиг өрөвдөлтэй охид

Сүи:Сайн уу Дара Сайн уу Минжи

Минжи:Сайн сайн чи сну?

Дара:Айн? Юу? Би юу? Сайн сайн чи снуу о.О

Сүи:Сайн сайн .Өнгөрсөн явдлуудыг мартаад зүгээр энгийн найзууд шиг харьцаж байя би их муу хүн байсан байна лээ намайг уучлаарай

Дара: :о О-о-оон юу чи Сиэлээс явж уучлалт гуйсан дээр  байх

Сүи:Сиэл ч яахав тэр их муухай ааштай шд харин би зүгээр л чамтай найзалмаар байна.Цаашдаа тусалж дэмжиж байна шүү

Минжи:Тэгэлгүй яахав одоо яв даа

Сүи:Ок

Дара:Энэ одоо юу болчихоо вэ

Минжи:Яахав дээ түүнд одоо аав ээж ах дүү хэн нь ч нөлөөлж чадахгүй энэ газар оршин тогтноход нь туслах өөрөөр бол түшиг тулгуур болох хэн нэгэн хэрэгтэй байгаа.Сиэл энэ сургуульд өөрийн гэсэн том хаант улсыг байгуулсан байхад түүний эсрэг зогсох нэгэн хаант улс руу дөрвөхгүй бол зүгээр л амиа тавиад өгчихсөнөөс ялгаагүй биз дээ

Дара:Тэгэхээр би нөгөө эсрэг хаант улс нь гэж үү?

Минжи:Тийм ээ чи өөрөө мэдэхгүй байх гэхдээ үнэндээ энэ сургуульд чи маш их нэр хүндтэй.Удахгүй Сиэлийг үзэн ядах хүн олшрох тусам чи өөрийгөө ямар гэдгээ илүү ихээр мэдрэх болно.

Дара:Гэхдээ би сайн найзынхаа дайсан нь баймааргүй байна.Бид хэдий муудалцсан ч гэсэн тэр миний сэтгэлийн нэгэн том оршихуй хэвээрээ шд

Минжи:Харин Сиэл юу бодож байгаа бол? Тэрэнд одоо бүх зүйл байгаа болохоор тэр өөрийгөө эндхийн хатан хаан л гэж бодож байгаа бас энийг хэлэхийг хүсэхгүй байгаа ч хэлэх хэрэгтэй байх чи одоо түүнд хэрэггүй болсон хүүхэд наснаасаа сэргэ Дара хорвоо ертөнц чиний мэдэхээс бараанаар эргэлдэж байна.

Дара:Мэдэхгүй юм даа заза орцгооё ангийн үүдэнд ирчихэж

Инжон:Сайн уу Дара эгчээ  сайн уу Минжи

Бурам:Дара эгчээ сайнуу? бас Минжи

Жиёон:Дараши май бэлэг

Дара:Сайн сайн / Юу л болоод байна даа /

Шиндун:Сайн уу Минжи :3

Минжи:Сайн сайн :’>

Юри:Сайн уу Минжи

Минжи:Сайн сайн байцгаана уу

Бүгд: сайн сайн

=================

Дара:Хөөх миний дуртай тоглоом байна

Минжи:Чи наадхаа хаанаас гаргаад ирвээ?

Дара:Сая Жиёон өгсөн

Минжи:Яг л миний хэлснээр болж байх шив

——–хонх дуугарахаас 3 минутын өмнө———-

Юри:Ангийн дарга хааччихав?

Сүүёон:Дэвилзийнхэнтэй л явж байгаа биз

Юна:Дэвилзийнхэн дандаа хоцрох юмаа

Сиэл:Би ирчихлээ бас хонх дуугураагүй байна тэгэхээр хоцорсон гэсэн үг биш биздээ

Юна*нүүрээ нуух*:Гүэ зүгээр л…

**********хонх дуугарах***********

**********их завсарлагаан************

Инжон,Бурам,Жиёон,Сүи,Юбин,Шиндун:Дара Минжи хамт хооллоцгооё

Минжи :За тэгий

Дара*Минжигийн чихэнд*:Надад үнэхээр эвгүй байнаа би өнөөдөртөө энэ хүүхдүүдтэй хамт сууж чадахгүйнээ яахуу

Минжи:Их л эвгүй сэтгэгдэл төрөх байх даа

Гэнэт

Чанёол:Дараа хамт сууцгаая

Дара/эээ бүрхан минь танд үнэхээр их баярлалаа/:За тэгяаа уучлаарай би тийшээ явлаа

Минжи:Ок

—————————————————————

Нана:Чи их олон найзтай болжээ

Сиэл:Аан харин тийм байна

Нана:Хэрэв сурагчдын зөвлөлд байгаагүй бол яах байсан бол

Сиэл:Мэдэхгүй ээ ямартай ч баярлалаа

Нана:Зүгээр дээ нэгэнт л бидэнтэй нэгдсэн болохоор нэг их зөрүүдлээд зүтгээд байх хэрэггүй шүү чи том байж болох ч чамаас том нь байж л байна мэдзв үү

Сиэл*сони царайлах*:зза

————————————————–

Топ:Чи өдөр ирэх тусам л хөөрхөн харагдаад байх юм

Бум*нүүр нь улайх*:хүн ичээгээд байх юм

Топ:Ичхээрээ бүүр хөөрхөн болчих юмаа хацар нь улаан туяатай болоод :3

Бум*нүүрээ дарах*:одоо болноо ккк

Топ:заза болилоо доо ичимхий гэдэг нь

Бум:кхмм за хоолоо идэцгээе

Топ:Нээрээ Дара Сиэл та 3 муудалцчихсан юм уу?

Бум:Аан гүээ нөгөө хмммммммм….. ер нь бол харилцаа муу байгаа Сиэл сурагчдын зөвлөлд орж тэдэнтэй нийлж эхэлснээс хойш Дара тэр хоёр харьцахаа больсон харин би алин дээр ньч очиж чадахгүй дунд нь гацчихаад байна

Топ:Миний бодлоор Сиэл нэг л буруу замаар яваад байх шиг ээ өчигдөр Нана тэрэнд ямар нэг юм өгөх гэж байсан .. хүчээр

Бум:Айн юу? Хаана?

Топ:Мэдэхгүй ээ лав л Сиэл дуртай байгаагүй арай ч хар тамхи биш байх тэгээд ер нь Сиэлийг жаахан базаад өөрийн гар хөл болгоод байгаа юм шиг санагдсан

заа байз нөгөө сургуулийн урд байдаг том ханыг мэдэх үү

Бум:Аан хурдны замын хажууд байдаг уу?

Топ:Мхн яг тэнд

Бум:Паах тэнд чинь дандаа л бүтэхгүй юмнууд  болж байдаг шд

Топ:Харин тэгээд л гайхаад асуусан юм

Бум:аан…

***Сиэл яг анги руугаа орох гэж байхад Дара гарахаар ангийн хаалгыг онгойлгож тэд нүүр тулан хэсэг зогсов****

Сиэл:Юугаа хараав холдооч

Дара:Би чгэсэн ангиас гарчихмаар л байна шд

Шиндун:Чи ангийн гадаа зогсож байж холдоод өгчөөч дээ жижигхэн хаалгаар хүн гарах гэж байхад

Сиэл:Чи дут.Алив холдоодох анги даа ормоор байна

Бум:та хоёр чинь яагаад байгаа юм бэ

Минжи:Тэгээд ормоор байгаа юм бол чихээл ороочдээ юундаа зогсоод байгаан эсвэл өөрөө холдохгүй юу

Топ:Буммий наашраа битгий оролц

Нана:Хүүеээ ангийн чинь дарга орох гэж байна холдооч

Дара:Энэ том коридорыг таглаж зогсчихоод холдчихож болдоггүй юм уу ангийн дарга болохоор бүгд зам тавьж өгөх ёстой юу?

Жиёон:Харин тийн

Инжон:Дарагийн зөв шд

Бурам:Мхн

Сиэл:Гахх хэдэн хачин амьтад бас юувдээ та нар шиг сул дорой юмнууд замд хөндөлсөхөд ямар дургүй гээч

Юна:Дара холдоод өгчихөө

Юри:Ангийн даргаа хүндлэх хэрэгтэй

Сүи:Заас ямар ч үед угаасаа цаана байгаа нь л жаахан холдож өгдөг биз дээ

Юбин:Харин тийн багш ч хүртэл сурагчдад холдоод л өгчихдөгй шд

сИЭЛ:Би тэр сайхан ааштай багш чинь биш мэдэв үү

Нана:Наадхаа түлхээд л орчихооч

Сэүн:Хөөх эгч ах нар ангийнхаа гадаа хоёр хуваагдаад …. бас доторх нь ч гэсэн хоёр хуваагдаад бие биерүүгээ сонин харцгаагаад байж байх чинь

Чанёол:Айн??

Сэүн:наашраа чиний сайн охин чинь яг голд нь зогсож байна

Чанёол*ам нь ангайх*:Одоо яанаа нэг л биш байна тэд нар яг 2 хуваагдчихаж Дарад муу юм болвол яанаа

Лухан:Тэгэхээр 3 дагч хүчин зүйл хэрэгтэй гээд хэлж дуусаагүй байхад Чанёол тэр анги руу хар хурдаараа гүйгээд явчихлаа

Чанёол:Дара наашраа нэг юм үзүүлий гялс гээд гарнаас нь суга татаад хамаг байдгаараа шатны зүг явлаа

Яг энэ үед Дара маш хүчтэй татагдахдаа Сиэлтэй хүчтэй мөрлөлцөв

Сиэл:Эргэж Дара руу муухай хараад ………………………

/заза ерөнхийдөө уншигчид маань битгий дуусгаач гээд байсан болохоор жаахан сунгахаар шиидлээ.Тэгээд сэтгэлээрээ сайхан ч бай муухай ч бай сэтгэгдлээ үлдээгээд явчихаарай бас хавчуулмаар байгаа айдол байвал хэлээрэй 😉 /

 

 

Advertisements

11 comments on “Devilz 10p хэсэг

  1. Дара сиэл 2 муудалцаж бна гэж ерөөсөө төсөөлөгдөхгүй бна хха :))) тэяан гарч ирээсэй ккк :3 #амжилт 😉

♫ Сэтгэгдэл хуваалцах ♫

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s