[нийтлэл] Sasaeng фэн гэж хэн бэ?

491921

Sasaeng fan гэж хэн бэ

사생 гэдэг нь хувийн амьдрал гэсэн үг өөрөөр хэлбэл 사생팬-үүд хайртай одынхоо хувийн амьдралд оролцдог.

тэд өдөр бүр хайртай одоо хаана явж юу хийж байгааг мэдэж байдаг бөгөөд хэсэг бүлгээрээ нийлж хаа сайгүй одоо дагадаг.

жишээ нь тэд оффис дуу бичлэгийн студи гэрийнх нь гадаа хэсэг хэсгээрээ байрладаг бөгөөд хайртай од нь ирэх үед энд ирчихлээ одоо тийшээ явж магад гэх мэтчилэн маш зохион байгуулалттай ажилладаг гэж хэвлэлийнхэн үзжээ.

Sasaeng fan бол энгийн фэн биш

магадгүй та тэднийг бидэнтэй л адилхан фэн гэж бодож байгаа байх. тэгвэл үүнээс тэс өөр ойлголт юм. Би хайртай одынхоо цомгийг худалдаж авж тоглолтыг нь л үздэг бол тэд бидний хайртай одуудтай 24 цагийн турш хамт байдаг. *ядаж ойр хавьд нь байж л байдаг.

Хэрвээ чи нэг өдөр хайртай одынхоо гэрийн гадаа очиж үзэе гэж бодоод очтол сасэн фэнүүд тэнд зайлшгүй байж л байна. гэхдээ чи тэдэнтэй адил тэнд нэгдээд зогсоод байж чадахгүй учир нь тэд бол танхай бүдүүлэг зүй бус охидууд тийм учраас тэд чамайг өөрсөдтэйгээ нийлүүлэхгүй. дарамталж мөнгө нэхнэ.

нэг энгийн фэний өгсөн ярилцлагаас- “намайг очиход тэнд байсан охидууд эндээс зайл, манай ах нарын гэрийн гадаа чам шиг юмнууд юугаа хийж байгаа юм, бид нар чамайг алчихна шүү, гэх мэтээр хэлсэн” гэж ярьжээ.

Sasaeng fan маш их мөнгөтэй байх ёстой

сасэн фэнүүдэд ахлагч толгойлогч гэж байдаг бөгөөд тэр нь хамгийн их мөнгөтэй гишүүн нь байдаг аж. гэхдээ хамгийн их мөнгөтэй нь байнга мөнгө гаргана гэж байхгүй гишүүн бүр байх ёстой. тэд өдөр бүр такси авж одуудаа дагадаг бөгөөд өдөрт дунджаар таксинд 700,000 вон зарцуулдаг ажээ. *монгол мөнгөөр 7зуун мянган төгрөг -_- *

тэдний зарим нь ийм их мөнгө зарцуулах чадвартай байхад зарим нь байнга ийм мөнгө зарцуулж чадах чадвар хомс учраас сасэн фэн охидууд биеэ худалддаг ажээ. -_- LOL

бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл энэ оны 3 сард нэг фэн нь интернетээр бигбэн-ий T.O.P-г онгоцон дотор унтаж байгаа зургийг тарааж байсан шүү дээ. түүнийг ихэнх нетизен нар Чи жинхэнэ фэн мөн байсан бол хэзээ ч зургийг нь авч тэнэглэхгүй байх байсан. сасэн фэн! гэх мэт сэтгэгдэл бичиж байсан юм !! *сасэн-үүд үргэлж зураг авдаг лол*
top-sleep-inside
тэгэхээр та нар ойлгож байгаа биздээ?? сасэн фэнүүд маш их мөнгөтэй байдаг. тэд одуудынхаа үйл ажиллагааг сайн мэддэг гэсэн үг

яагаад Sasaeng фэн болдог юм бол?

тэд бол энгийн хүмүүс шиг биш. ернө мэдрэл муутай гаж донтон гээл ойлгочих 😛

тэд яагаад энгийн биш сасэн фэн болдог вэ? гэдэг асуултыг сасэн фэнүүдээс асуух юм бол “ХАЙРТАЙ ОДДОО ТАНИГДАХ ГЭЖ” гэдэг хариултыг өгдөг. ихэнх сасэн фэнүүд одуудын менежер болон бие хамгаалагчыг нь сайн танидаг. одууд ч бас сасэн фэнүүдээ таньдаг болчихдог. тийм учраас тэд сасэн болдог.

Sasaeng fan яагаад оддыг гэмтээдэг вэ?

EXO JYJ TVXQ гэх мэт хамтлагийнхан сасэн фэнүүдээсээ болж асуудалд орж гэмтэж байсан. тэгвэл энэ гаж фэнүүд яагаад тэднийг гэмтээдэг юм бол?

тэд хайртай одоо хүндээр гэмтээдэг. учир нь тэр од нь түүнийг санаж яваасай гэж ийм зүйл хийдэг аж.

жишээ нь 1 сарын 28нд эксо-г онгоцны буудал дээр байх үед кай шатны хажууд зогсож байтал нэг сасэн фэн нь түүний шат руу түлхэж эрүү өвдгийг нь хүнд гэмтээсэн.

кай-г унасны дараа тэдний хэн нь ч босгоогүй харин ч зургийг нь даржээ. бэкхён очиж босгох гэж оролдтол холдоочдээ, наад толгойгоо аваач тэнэг юм уу гэх мэтээр хэлж байжээ *алчмаар зэвүүн.. бүр хэлэх муу үг ч алга*

хэн ч сасэн фэнүүдээр оролдож чадахгүй

энгийн фэнүүд бид байтугай энтэртайментаас ч сасэн фэнүүдээр оролдож чаддаггүй.

бид сасэн фэнүүдтэй муудалцах юм бол амьд явах магадлал 50% болноо л гэж мэд! тэд бол бүлэг.

нэгээр нь л оролдох юм бол бид алуулна, үхтлээ зодуулна тэдний ихэнх нь баян айлын хүүхдүүд учраас бидний амь бол сонин биш, өдөрт 1сая төгрөгийг зүгэр л үрчихдэг улс шүү дээ.

харин энтэтаймент яагаад оролдож чаддагүй юм бол?

амархан. тэд 24 цагийн турш аядолыг нь дагаж бүх зүйлийг нь мэдэж авж байгаа. тийм учраас энт нь сасэн-ээр оролдох юм бол сасэн фэнүүд аядолынх нь тухай мэдээллээ интернетээр цацах аюултай. сасэн фэнүүд ийм мэдээлэл цацах юм бол сэтгүүлчдээс илүү хүчээ авах болно учир нь тэд чинь тэр одтой 24 цаг хамт байгаа шүү дэ.

Idol-ууд sasaeng фэнүүдээс айдаг

одуудын үзүүлбэрээс илүү тэднийг стрессд оруулдаг зүйл бол нөгөө л нэг сасэн фэн.

тэд хаанаас гарч ирээд хэзээ зургийг нь авчих бол гэхээс аядол бүр түгшүүртэй байдаг. тэдэнтэй ойр байвал аядолууд гэмтдэг.

бас нэг жишээ дурьдвал- YG-н гадаа хэсэг фэнүүд зогсож байжээ. гэтэл Ваяжи-гийн нэгэн менежер маш том цүнх чирсээр гарч иржээ. фэнүүд наадах чинь юу юм? тэдний хувцаснууд юм уу? гэж шалсаар байсан ч эцэст нь сасэнүүд дагасаар тэр цүнхэн дотор T.O.P байсныг мэджээ. *LOL*

Бас бигбэн хамтлагийн ахлагч твиттер хуудсан дээрэ сасэн фэнүүдийг манай гэрийн үүдэн дээр ирэхээ болино уу гэж уурлан жиргэж байсныг санаж байгаа байх.

00_ALLKPOP1-31
491918
за нэг иймэрхүү мэдээ бэлтгэлэ. таалагдсан биздээ 😉

ЖИЧ- ЭНЭХҮҮ МЭДЭЭ НЬ ӨМНӨ НЬ SNSD+ KPOP БЛОГТ ОРЖ БАЙСАН НИЙТЛЭЛ ЮМ. 100% МИНИЙ БЭЛТГЭСЭН МЭДЭЭ УЧРААС ӨӨР БЛОГ САЙТАД АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО

Advertisements

8 comments on “[нийтлэл] Sasaeng фэн гэж хэн бэ?

  1. hamgiin ih sasen fantei hamtlag bol exo..
    exogiin sasen fanuud bugd exog husdeg
    exotoi untaj bna gej tosoolood bur gar h*ngalag hiideg gsn..
    huselee darhiin tuld biyd n hurdiin gsn T__T

♫ Сэтгэгдэл хуваалцах ♫

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s