YG entertainment-ийн захирал Yang Hyun Suk-ийн мэндчилгээ /2NE1 хамтлагийн талаарх гайхалтай баяртай мэдээлэл/

AS104qbQSu9RfUCtiasn4V-660x880

Сайн байцгаана уу, YANG HYUN SUK байна аа.

Энэ онцгой боломжийг ашиглаад, Та бүхэнтэй бодлоо хуваалцах гэсэн юм.

Зарим зүйлс миний толгойг их гашилгаж байна, энэ бол YG уран бүтээлчидийн 2014 оны төлөвлөгөө юм.

2014 он бол YG-ийн хувьд урьд урьдийн жилүүдээс илүү амжилттай жил байх болно.

Шударгаар хэлэхэд, 2014 он бол аз туршсан жил бөгөөд манай энтэртайнмэнтийн дараагийн 10 жилийн байдлыг шийдэх жил юм.

Зөвхөн YG энтэртайнмэнтийн гол уран бүтээлчид болох PSY, BIGBANG болон 2NE1 зэрэг уран бүтээлчид албум гаргаад зогсохгүй,

YG энтэртайнмэнтийн нилээд удаан бэлтгэгдсэн 4 шинэ хамтлаг шинээр гарч ирэх болно.

YG энэхүү албумнуудыг хийхэд олон жилийг зарцуулсан нь мэдээж харин шинээр гарч ирж буй 4 шинэ хамтлаг гэж юу вэ? 4?

Үүнийг тайлбарлах тийм ч амар биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна, тиймээс би “туршилт” гэдэг үгээр тайлбарлах хэрэгтэй байх

Мэдээж энэ маш эрсдэлтэй, учраас л би түрүүнд “аз туршилт” гэж хэлсэн юм.Бас энэхүү зорилгодоо хүрэх цорын ганц арга зам бол маш сайн бүтээл гаргах явдал билээ.

Энэ нь нөгөө талаас үзэхэд YG уран бүтээлчдиийн зохиох бичих гэх мэт чадваруудыг дээд зэрэгт нь хүргэж болох гайхалтай хэрэг юм.

Үүнийг хийхийн тулд сүүлийн хэдэн сарын турш дуу бичлэгийн студи, бүжиг болон бэлтгэлийн заалуудаа өргөжүүлж янзалсан.Бас гадаадын томоохон уран бүтээлчиддээ хамтран ажиллаад байгаа.

За ингээд гол мэдээндээ орцгооё.Би та бүхэнд YG уран бүтээлчдийн шинэхэн уран бүтээлийн талаарх мэдээллийг хуваалцмаар байна.

Хэлэх зүйл маш их байгаа тул, би асуулт хариулт маягаар бичлээ.

2014 оны жагсаалтын хамгийн эхэнд ямар уран бүтээлч байгаа вэ?

Яагаад ингэж асуусан бэ? гэвэл бидэнд маш удаан хүлээсэн нэгэн уран бүтээлч байгаа шүү дээ ,,, мэдээж 2NE1 эхлээд та бүхний зүрх сэтгэлийг хөдөлгөм уран бүтээл хийх болно.

зарим нэг хүмүүс намайг хэтэрхий дөвийлгөн ярьж байна гэж бодож байгаа байх,гэвч 2NE1 хамтлаг  дэбүт хийгээд 6 жил болсныхоо дараа анх удаа маш олон дуутай шинэхэн албумаа гаргах гэж байна шүү дээ.

Тодруулбал, 2NE1 анхны албумаа 4 жилийн өмнө 2010 оны 9 сард гаргасан гэвч энэ албум нь өмнөх синглүүдээс өөр шинэ дуу хэдхэн байсан.

Тиймээс энэ нь тэдний хувьд анх удаа бөөн бөөн шинэ дуутай албумаа 6 жилийн дараа гаргаж байгаа явдал юм.

2NE1 хамтлагийн 2nd бие даасан албум хэзээ албан ёсоор гарах вэ?

2NE1хамтлагийн 2 дахь албум нь энэ оны 2 сарын 24нд 00 цагт онлайн сайтуудад тавигдах болно.

Тухайн долоо хоногтоо хямдралтай үнээр борлуулагдана.

Дууны клип (MV) нь урьд урьдийнхаас маш өндөр зардлаар бүтээгдсэн бөгөөд маш их комьпютер графикийн аргаар өндөр дүрслэлтэй чанартай клип бүтээсэн байгаа.

Тисер ч бас 2 сарын 24нд гарах бөгөөд бүтэн хувилбар нь 2 сарын 28нд албан ёсоор цацагдах болно.

2NE1 хамтлагийн шинэ дуунууд нь 3 сарын 1 ба 2нд болох тэдний тоглолтон дээр анхныхаа удаа дуулагдана.

Бид энэ албумнаас юуг нь хамгийн их харвал зохих вэ? 

Та бүхний энэ албумнаас хамгийн их харах ёстой зүйл бол ахлагч CL-ийн амьдралдаа анх удаа өөрөө бичиж өөрөө зохиосон гурван дуу юм.

Та бүхэн бол түүнд шүүмжлэл магтаалийн аль нэгийг хэлэх хүмүүс.

Анх би Сиэлийн дууг сонсож байхдаа үнэхээр “балмагдсан/эерэг утгаар/”

Үнэхээр амьд байсан .Би Сиэлтэй 7 жилийн турш хамтран ажиллаж байхдаа ийм гайхалтай чадварыг нь төдийлөн сайн анзаарч байгаагүй юм.

CL бол Өмнөд Солонгосд гайхалтай авъяас дүр төрх болон загварлагаараа алдаршсан цөөн хэдэн эмэгтэй реппэрүүдийн нэг өгөөд түүнд зориулан дуу хийлгэж байгаа минь түүний ирээдүйн гайхалтай амжилтын тулгуур болж өгнө гэдэгт итгэлтэй байна

Би энэхүү албумыг 2NE1 хамтлагийн ирээдүйг улам амжилттай болгоно гэж бардам хэлж чадна аа үүний хажуугаар CL-ийн соло албумыг гаргах тал дээр анхаарч ажиллах болно.

Нэмэлт тайлбар

2NE1 хамтлагийн 2 дахь бие даасан албумны нэр нь “CRUSH,” буюу “эвдэх ” эсвэл “сүйтгэх” гэсэн утгатай бөгөөд бас “Хэн нэгэнд өөрийн эрхгүй сэтгэл татагдах” хэмээн хэлэхэд хэрэглэгддэг.

Энэ албум бол анхны маш том албум учраас бид дуу бүрийн гарчиг өндөр чанартай байдал зэрэгт маш их анхаарсан.

2NE1 хамтлагийн 2 дахь албум <CRUSH> нь 10 дуунаас бүрдсэн.

2NE1 хамтлагийн энэ жилийн төлөвлөгөөний талаар?

2NE1 хамтлагийн өнгөрсөн жилүүдийн үйл ажиллагаа маш дутмаг байсанд сэтгэл дундуур байгаа болохоор 2014 оны турш шинэхэн дуунуудаараа үзүүлбэр үзүүлсээр байх болно гэдгийг амлаж байна.

Маш урт хугацааны бэлтгэл нь 2 дахь албумнаас гадна ахиад шинэ дуунууд байгааг илэрхийлж байгаа бөгөөд Соло дуунууд нь дараа дараагийн албумуудад орох болно.

Тэгэхээр энэ жил 2NE1 хамтлагийн албум болон CL-ийн энэ жилийн сүүлээр гарах шинэхэн соло албуманд ямар ч асуудал гарахгүй байх гэж найдаж байна..

Нэмэлт: 2NE1 хамтлагийн тоглолтын дараах насанд хүрэгчдийн үдэшлэгийн тухай залруулга. 

Би 2NE1’ хамтлаг тоглолтынхоо дараа насанд хүрэгчдийн үдэшлэг хийх тухай бяцхан мэдээлэл хүлээн авсан.

Тэрхүү цацагдсан мэдээлэл нь миний бодож байснаас хэтэрхий өөр утга агуулсан байсан тул үүнд бага зэрэг засвар хийх гэсэн юм.

2NE1 хамтлагийн энэ үдэшлэг нь хаа сайгүй болохгүй бөгөөд зөвхөн 3 сарын 2нд тоглолтын дараа болно,

мөн тасалбар түгээгчид үнэгүй орох болно.

Энэ үдэшлэг нь 2NE1 хамтлагийн Дэлхийг тойрох аялан тоглолтын болон олон жилийн дараа гаргаж буй шинэ албумны тэмдэглэлт өдөр бөгөөд фэнүүдийн хувьд мартагдашгүй дурсамж болон үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Нэмж хэлэхэд 2NE1хамтлагийн дууны нэрнүүд болон дуунуудын тухай мэдээлэл тун удахгүй цацагдах болно.

Би удахгүй илүү их мэдээлэлтэй ирэх болно оо.

Баярлалаа .

Гэсэн байна ёооё арай гэж орчууллаа гэхдээ аймар гоё мэдээлэл байсан болохоор аймар урамтай байлаа ^_^ та бүхэн сэтгэгдлээ хуваалцаарай.Эцэст нь тэр дам яриаг эрс эсргүүцсэн ийм гайхалтай мэдээлэл илгээсэн Хён Сок захиралдаа талархаж байна.

Advertisements

15 comments on “YG entertainment-ийн захирал Yang Hyun Suk-ийн мэндчилгээ /2NE1 хамтлагийн талаарх гайхалтай баяртай мэдээлэл/

  1. wooow adminaaa eniig chin l huleej bailaa hagas dutuu arai hiij oilgoood bsn ch uuriin chin medeenii achaar buren oilgoloo 2ne1 ene jil gg-g but avahneee mun CL dahaid neg solo duutai boloh in galzuurahneee ene medeeg l huleej bsiiin bayrllaaaaaaaaaa BEST ADMIN I LOVE YOU THANK YOU SO MUCH

♫ Сэтгэгдэл хуваалцах ♫

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s