2NE1 хамтлагийн шинэхэн амжилтууд болон “Бүгдийг эсвэл юуг ч биш” дэлхийг тойрсон аялан тоглолт , шинэ албумны талаарх мэдээлэл

wall_2ne1_aon_ver_by_rainbowxmika-d73f5k4

2НЭ1 болон Са И нарт Америкийн хамгийн өндөр борлуулалттай дуунуудын жагсаалтыг тэргүүлсээр байна энэ амжилт тэднийг АНХНЫ 7 ХОНОГЫН ДОТОР ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭГНЭЭНД ЭЛССЭН КПОП ХАМТЛАГ ДУУЧИД хэмээн нэрийдхэд хүргэж байна.

Дэлхийн хэмжээнд PSY’s “Gangnam Style”  K-pop дахь хамгийн их зарагдсан дуу болоод байгаа бөгөөд 2 дугаар байранд   2NE1 хамтлагын  “I Am the Best” дуу явж байгаа юм.Хамгийн итгэмээргүй зүйл нь юу вэ гэвэл 2НЭ1 хамтлагын энэхүү дуу анх гарснаасаа хойш 79 долоо хоног буюу 553 хоногийн турш тасралтгүй эхний 100 дотор байсаар байгаа юм.Үүгээр ч зогсохгүй ABC телевизийн THE BACHELOR шоунд оролцсоноор амжилт нь эрс өсөж топ 100 /83/-аас топ 10/2/-руу орсон билээ.Энэ амжилт зөвхөн Америк төдийгүй Канад Япон Австрали гэх мэт дэлхийн 10-аад томоохон улсуудын ITUNES чартад адил байгаа юм.

1907470_717488718284200_731907685_n

Дээр би “Бүгдийг эсвэл юуг ч биш” хэмээх дэлхийг тойрсон аялан тоглолтын тухай тисер зураг бичлэг энэ тэрийг нийтлэж байсан мөртлөө ерөнхий мэдээлэл хийж байгаагүй юм байна.Тэгээд энэ тухай мэдээллэхээр шийдсэн юмаа. /уншигч exo-доо сануулсанд нь баярлалаа/

Тэгэхээр энэхүү дэлхийг тойрсон аялан тоглолт нь 2НЭ1 хамтлагийн хувьд 2 дахь удаагийх нь бөгөөд зүгээр ч нэг аялан тоглолт хийгээд зогсохгүй бас 2 дахь томоохон албумаа гаргах юм байна. Энэ аялан тоглолт нь 3сарын 1нд Сөүлд эхлэх бөгөөд 13 улсын 17 хотоор 3 сарын турш тоглогдох юм байна.Харин эргэн ирэлт болон шинэ дуунуудынхаа гарах хугацааг тодорхой хэлээгүй нууц хэвээрээ байгаа бөгөөд хөгжим судлаачдын үзэж байгаагаар энэ 2 сарын сүүлээр гарах юм байна.Тэдний анхны тисерээс үзэхэд энэхүү тоглолтонд тэд “Сонирхолтой” “Тачаангуй” “Цэвэр/амьд тоглолт гэсэн утгаар/” “Галзуу” байх юм байна.

2NE1 Тоглолтынхоо дараа “Насанд хүрэгчдийн” үдэшлэг хийхээ мэдэгдсэн… “Ийм үдэшлэг хийж байгаа анхны охидын хамтлаг болж байгаа юм.Мөн шинэхэн албуманд орох дуунуудын жагсаалт интернэтээр нэг шуугиан дэгдээсэн бөгөөд энэ нь яг баттай биш гэсэн шүү.Мөн энэ жил бол 2НЭ1 хамтлыгийн сүүлийн жил байж магадгүй гэсэн мэдээ ч гарсан байгаа. Олон хүмүүс энэхүү аялан тоглолтын тисерийг үзээд сэтгэл хөдлөлд автсан 2НЭ1 хамтлагын гишүүд уйлж байсныг хараад гайхаж үүнтэй холбоотой тарах гэж байгаа гэсэн таагүй мэдээлэл газар аваад байгаа юм.Миний мэдэж байгаа зүйл гэвэл энэ тарах гэдэг нь урьд нь бас яригдаж байсан асуудал бөгөөд тухайн үед амжилт нь маш өндөр байсантай холбоотой тараагүй үлдсэн байж магадгүй харин өнгөрсөн жил гөргөсөн дуунууд нь 2НЭ1 хамтлагын хувьд тийм ч амжилттай байгаагүй бөгөөд бас энэ жил Вая жи энтэртайнмэнтийн шинэ охидын хамтлаг гарах учир үнэн ч байж магадгүй БҮХ ЮМ ЭНЭ АЛБУМ АЯЛАН ТОГЛОЛТ 2оос хамаарна гэсэн мэдээлэл л байна.Миний бодлоор яаж ч бодсон 2НЭ1 тарахгүй байх одоохондоо илүү дутуу юманд итгэж гутрахад эрт байгаа тул та бүхэн битгий тийм дам яриануудад итгээрэй.
1235380_616995121683740_1390689598_n

21 дуу + бонус 4 дуутай энэ бүр үнэн тасарцан албум болох байхаа.

Advertisements

5 comments on “2NE1 хамтлагийн шинэхэн амжилтууд болон “Бүгдийг эсвэл юуг ч биш” дэлхийг тойрсон аялан тоглолт , шинэ албумны талаарх мэдээлэл

♫ Сэтгэгдэл хуваалцах ♫

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s