[Тришот] Зүүдний ертөнц ~2-р Хэсэг ~

297310_456708961027717_110149350_n

Сүёон: Сэнг Хюунг?

Би: Мм?

Сүёон: Би эдгэх болвуу?

Би: Чи заавал эдгэнээ. Би мэдэж байна.

Сүёон: Хэхэ, нэг өдөр ч гэсэн чам шиг жаргалтай сэтгэл амар байж үзэх юмсан.

Би: Тэгээд бодлоо цэгцлээд нэг нэгээр нь гарга.

Сүёон: Сүртэй яг л нэг ухаантай эрдэмтэй хүн шиг ярьж байх шив.

Би: Хөөе би ухаантай за

Сүёон: Аан тийм үү?

Би: Хөөе нээрээ шдээ.

Сүёон: Хэн худалаа гэсэн юм?

Би: -_-“

Сүёон: Хахаха чи наад царайгаа хардаг ч болоосой. Хахаха татахнээ.

Би: Хөөе чимээгүй бол! Би мэдэж байна за.

Сүёон: Үгүй гэвэл яахын айн? Хөөе хөөе гээд л орьлоод байх юм аа, ёстой нээрээ чих дүлийрлээ… Пффг пфф КАХАХАХА! бодхоор л инээд хүрээд байна аа.

Би: Чимээгүй болохгүй бол би өөрөө чимээгүй болгоно шүү *ёжтой инээх*

Сүёон: Тэгээчдээ чи яаж чадах юм айн? Хохохо яаж царайлдаг гэлээ ингэж гэлүү? ХАХАХА

Би: Харж бай гээд яагаад ч юм би тэрний уруул дээр үнсчихлээ. Зүгээр тэсэхгүй нь. Тэрнийг харах болгонд дотор минь эвгүйрхэж зүрх минь амь орж баярлаж цохилно. Би энийг л хүссэн байх тийм үү? Тэр намайг юу гэж бодож байгаа бол? Энэ уруулны амт… зөөлөн, халуун бас дэндүү амттай.. Одоо болно болно. Тэр намайг гаж донтон гээд бодчихвол яах юм бэ зогсох хэрэгтэй.  Тэрнээс арай яадан уруулаа салгахад тэрний цагаан зөөлөн хацар нь улаа бутарч нүд нь надаас зугтан дальдчана.

Сүёон: Мм.. Юу.. Заза би орлоо.

Би: За-за

Тэр одоо намайг юу гэж бодсон болдоо яаж өрөөндөө орно. Өрөөнийхөө хаалгыг зөөлөн тогшход тэрний нарийхан ялдам хоолой хаалганий цаанаас “Ор ор” гэх нь сонсогдлоо. Би хаалгыг зөөлөн онгойлгоход тэр намайг хараад орон дээрээ хэвтэж байгаад босоод суулаа.

Би, Сүёон: Кхмм.. Нөгөө

Би, Сүёон: Хэхэ чи эхэл..

Би, Сүёон: Юу…

Би, Сүёон: За чи эхэлээ.

Би: Унтах гэж байга юмуу?

Сүёон: Аан үгүй ээ. Дөнгөж л нар жаргаж байна шүү дээ хэхэ.

Би: Аан юу түрүүний..

Сүёон: Аан би юу би буруугаар ойлгоогүй ээ. Юу юу гэж хэхэ зүгээр хэхэ. Миний буруу бас байсан шдээ хэхэ.

Би: Аан за тэгвэл хмм.. Юм хийж идэх үү?

Сүёон: Аан за тэгье яа

Би: За *босох*

Бид хоёр доошоо бууж хоол идэхээр боллоо. Тэр үнэхээр сайн тогооч харин би сайн ногоо арилгагч. Тэр зүгээр л их сайхан ааштай даруухан нэгэн. Гэхдээ тэр хааяа яасан нь мэдэгдэхгүй галзуу болчихдог.

Сүёон: Сэнг Хюун надад 2 сар л байна тийм үү?

Би тэрний энэн хэлсэн үгийг сонсоод хоолондоо гахлаа. Тэрний царайг хархад сайнгүй харагдаж байна. Тэр дахиад л ханиагаад эхэллээ. Тэр ханиах болгонд цусаар ханиалгаж тэрнийгээ харж уйлж хашгирдаг болсон. Харин заримдаа яг л юу ч болоогүй юм шиг болчихдог инээгээд л хүнээр тоглож тохуурхаад. Би тэрний ханиалгахад нь слафетик ус авчраад цусыг нь арчиж байв. Тэр уйлаад хашгираж бүх юмаа буулгаж эхэллээ.

Би: Сүёон! Сүёoн! Тайвшир Чи эдгэнээ чи сайн шдээ чи чадна.

Сүёон: Сэнг Хюун би эдгэхгүй ээ! би удахгүй үхнэ харж байгаа биз дээ. Миний бие өдөр ирэх тусам муудаж байна. Миний үс унаж, уруул маань хатаад, нүд минь ч сайн харж чадахгүй байгаа. Надад хэцүү байна. Зарим өдөр би өглөөг нар харж чадахгүй угтдаг энэ өвчин биеийг маань идэж байна. Харж байна уу? Чиний дуртай энэ урт үс нэг нэгээрээ унаж байгаа. Чи над шиг эмэгтэйгээр яах гээд байгаа юм! Чамд юу хэрэгтэй юм! Чи бас л нэг өдөр намайг хаяад явна тийм биздээ!

Би: Би чамд хайртай болхоороо! Би чамд хайртай болхоороо чамаас холдож чадахгүй байна. Зүгээрээ надад чи л байхад хангалттай надад чиний ямар ч болсон байсан өвдсөн байсан ч надад чи байхад хангалттай энэ эд хөрөнгийг хаяад чамтай хаашаа ч хамаагүй явмаар байна Сүёон Би чамд хайртай.

Сүёоний ууртай бухимдсан нулимсаар бүрхээд харж чадахгүй байсан тэр нүднээс нулмас нь газар дусж бухимадсан нүд нь аажим аажимаар зөөлөрч байв. Би тэрний өөдөөс алхаад очоод тэвэрхэд тэр ч гэсэн намайг зөрүүлээд тэвэрлээ.

Би: Би чамд хайртай хайртай болхоороо чамайг хэзээ ч орихохгүй.

~~~~Орой~~~~

Өмнө би газар унтдаг байсан бол одоо Сүёонийг тэврээд орон дээр хэвтэж байна.

Сүёон: Би үсээ хусуулчхуу?

Би: Тэгэхүү? Чи хусуулах гэж байгаа юм бол би ч гэсэн хусуулнаа.

Сүёон: Би чам шиг мулзан залууг тоохгүй шүү.

Би: Өө заза. Тэгвэл чи ганцаараа мулзан царайлаад явж байгаарай за юу.

Сүёон: Заза бодоод байсан чинь хамт мулзан болсон нь дээр юм байна аа.

Би: Чи ч тэгнэ л дээ

Сүёон: Хэхэ би чинь хэн билээдээ.

Би: За бацканаа унт.

Сүёон: сайхан амраарай.

Би: Чи ч бас.

Өглөө бид хоёр үсний машин аваад гэртээ ирээд бие биенийхээ үсийг хусхаар болов. Тэр зүгээр л миний үсээр тоглоод байв.

Би: Яа! Им Сүёон аятайхан хусаачдээ.

Сүёон: За чи ч гэсэн ингэсэн биздээ өө нээрээ хоёуулаа малгай аваагүй биздээ.

Би: Тэр хамаагүй ээ одоо гараад л авчхая л даа

Сүёон: Би яаж халзан гарах юм?

Би: Зүгээрээ надад нэг малгай байгаа

Сүёон: Замаараа хүнсээ авая тэ?

Би: Мхаан

Сүёон: Заза болчлоо хүүхдээ.

Би: Хөөе би чамаас ах шүү санаж яваарай.

Сүёон: За ахаа

Би: Май энэ малгайг өмс

Сүёон: Хөөх том байна штээ

Би: Сүртэй юм ноосон болхоор зүгээрээ.

1дэх өдөр бид хоёр хоёуулаа малгайтай дээрээс нь хөтөлцөөд очсон чинь бүх хүүхдүүд шоолонгуй харцаар харж байлаа. Өдөрийн цайны цагаар бид хоёр гадаа хоолоо идхээр гарав.

Би: Эндээ сууж байгаарай за би сүү талх аваад ирье

Сүёон: За ахаа хэхэ. Хурдан ирээрээ.

Би: Хмм тэгнээ *инээх*

Би сургуулийн хажууд байрлах дэлгүүр ороод хоёр сүү хоёр талх аваад гарж байхадаа хуучин танилтайгаа таарлаа. Тэрэнтэй юм яриад жоохон удчихав. Эргээд нөгөө сандалруу явхад Сүёоний малгай газар хэвтэж байв. Тэгээд болоогүй Сүёонийг тойроод 3 4н бандь 2 3 охин зогсож байв.

Охин1: Чи яагаад манай ахтай орооцолдоод байгаан халзан тэнэг амьтан бэ чи

Сүёон: Хэзээ танай ах байсан юм. Битгий мөөрөөд бай. Миний малгайг авч өг

Банди1: Би ийм халзан *******гүүдтэй харьцдаггүй

Энэ үе Сүёоний нулимс цийлэгнэж эхлэв. Би тэссэнгүй шууд л очоод тэр биндийг цохиод унагаалаа.

Би: Чи юу гэсэн гэнээ яг одоо тэрнээс уучлалт гуй

Банди2: Энэ чинь чи ямар овоо юм

Би: Юу гэнээ? Чи эмэгтэй хүнийг дорд үзэж яаж чадаж байна аа? Чи ээжтэй л байлгүйд ээ. Чи тэрнийг ******* гэж байгаа бол ээж чинь ч гэсэн ******* ойлговуу?

Банди2: Миний ээжийг битгий тэгэж хэл.

Би: Уучлалт гуй. Би 3 л тоолно шүү. Гэж хэлхэд ард нэг юм дугарав эргээд хартал Сүёон дахиад ханиаж байв.

Би: Сүёон аа зүгээр үү? Ус ус авчраач

Банди3: З-за

Би: Сүёон-аа ухаан алдаж болохгүй шүү Сүёон.

Сүёон: СэнгХюун би би амьсгалаж чадахгүй байна.

Би: Сүёон-аа Сүёон-аа алив гээд тэрний хамарийг чимхээд хиймэл амьсгаа хийж эхлэв. Цус болсон уруулаа арьчаад тэрнийг хархад тэрний нүүрэнд инээмсэглэл тодорч байна.

Би: Тэнэгээ юундаа инээгээд байгаан бэ?

Сүёон: Бидний 2дох үнсэлт тийм үү?

Би: Ааа.. Тэнэгээ чи хүн айлгачихлаа шдээ. Ёооё чамайг алдчихлаа л гэж бодлоо.

Сүёон: Уучлаарай.. Хоёуулаа гэртээ харья тэхүү?

Би: За тэгьяаа гээд тэрнийг тэврээд сургуулийн хашаанаас гарлаа. Хүн болгон бид хоёрлуу ширтэнэ. Аргагүй биздээ миний бас Сүёоний хувцас нил цус болчихсон байгаа.

????: хөөе

Би: За?

Охин2: Май энэ малгайгаа биднийг уучлаарай..

Би: Зүгээрдээ баярлалаа.

Гэрт

Сүёон-аа би гарчхаад ирье байж байгаарай. Гэж цаасан дээр биччихээд эмнэлэгрүү зүгэллээ.

Би: Сайн байна уу? Юу.. энэд Ким Жан Хо эмч байгаа юу?

Сувьлагч: Байгаа. Дээшээ 3 давхарт 207 тоот

Би: За баярлалаа.

Би эмчтэй уулзхад тэрнийг энэ долоон хоногтоо эмнэлэгт хэвтүүлээд дараа сард хагалгаанд оруулна гэж хэллээ. Тиймээ тэгсэн дээр байх гэхдээ би тэрнийг хагалгаанаасаа амьсгаатай гарч ирэх үгүйг мэдэхгүй байна. Би айж байна тэрнийг алдхаас..

Advertisements

2 comments on “[Тришот] Зүүдний ертөнц ~2-р Хэсэг ~

♫ Сэтгэгдэл хуваалцах ♫

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s