[Тришот] Зүүдний ертөнц ~1-р хэсэг~

391658_480349238663689_988982395_n

Тэрний талаас~~

Уйтгартай тэнэг ядаргаатай өдөрууд ургэлжилсээр л. Саяхан нүүж ирсэн байрандаа дасахгүй шөнө бүр унтаж чадахгүй өглөө бур босч чадахгүй. Энэ амьдрал биш.. Энэ бол там. Сургуулийн гадаа ирээд сургуулиа баруун өнцөгөөс нь зүүн өнцөг хуртэл нь гүйлгэж харлаа. Хуучирч цуурсан хана шороотой зууралдаж зурагдсан цонх. Энэ газар надад таалагддаггүй  дургүй. Харах болгонд бух зүйл сэдэрч тэрний надруу хараад зэвүүн инээх инээд толгойд иргэлдэнэ. Тэр н**шын гарнаас сугадаад надруу зэвүүн инээгээд яваад өгсөн үнэхээр.. Сургуулийн хашааг даван алхлаа. Бүх охидууд надруу цоолох шахам ширтэнэ. Зарим нь надруу харж айлгүйтэн инээнэ.

 Ашгүй хичээлийн цаг дуусч гэрлүүгээ автобусанд суун харьлаа. Бүх хүмүүс надруу харсаар ийм мэдрэмжийг үзэн ядаж байна. Дээшээ гэрлүүгээ алхаж байтал урд нэг охин явж байна. Манай сургуулын дурэмт хувцастай тортой зүйл барьчихсан явж байна. Яаг хажуугаар зөрөх гэтэл уут нь цоороод бүх юм нь асгарчихлаа. Тэр дээшээ хараад “БУРХАН МИНЬ ЯАГААД” гэж хэлээд түүж эхэллээ.  Би цугтаа түүлцэж өгөөд гэрлүүгээ алхлаа гэтэл ардаас “БАЯРЛАЛАА” гээд ардаас хашгирав би толгой дохьсон болоод алхлаа. 

Маргааш өглөө тэр охин бас л гэрээсээ гараад алхаж байв. Алхаж байгаад арагшаагаа савах гээд хальтархад нь би өөрийн эрхгүй очоод ардаас нь түшив. Тэр эргэж хараад намайг хараад сандарсан харцаар хараад “УУЧЛААРАЙ, БАЯРЛАЛАА” гээд цаашаа хурдан хурдан алхаад яваад өгөв. Автобусны буудал дээр очиход тэр чихэвчээ зүүчихсэн дуу аялаад зогсож байв. Би тэрийг зүгээр л ширтээд байна. Нүдээ салгах гэсэн ч чадахгүй байв. Тэр гэнэт надруу хараад гайхсан царайгаар жоохон цаашлаж зогслоо. Тэр надруу алуурчин уу? гэсэн аятай ширтэнэ. Би харин куртканыхаа захилгааныг доошлуулаад дүрэмт хувцасныхаа тэмдгийг харуулав. Тэрний харц нь гайгүй болж эргээд дуугаа аялаж эхэллээ. Автобус ирлээ дүүрэн хүнтэй байв. Тэр орход нь би ардаас нь ороод урд нь очиж зогслоо. Автобус эргэхэд хэн нэг хүн миний нурууг түших шиг болоод эргээд хартал тэр миний нуруунд нүүрээ наачихсан зогсож байв. Би тэрнийг миний урд зогсхыг урьлаа. Тэр том нүдээ эргэлдүүлж байснаа урд гарч зогсов. Тэрнээс үнэртэх анхилам үнэр намайг мансууруулах шиг. Автобус бидний буух буудалруу иргэхэд тэр урагшаагаа унахаа шахлаа харин би шууд л тэрний бэлхүүсээр гараа явуулаад барив. Тэр сандарч улайгаад хэлдэг үгээ л хэлэв. “УУЧЛААРАЙ, БАЯРЛАЛАА” 

Би: Зугээрдээ. Намайг Чой Сэнг Хюун. 

Тэр: Им Сүёон. 

Би: Чи манай сургууль юм шиг байна тиймүү?

Сүёон: Мм..мхн 

Би: Бид одоо буух хэрэгтэй

Сүёон: Мхн..

Тэр автобуснаас буугаад урд гараад хурдан хурдан алхана. 

 Би тэрнийг манай анги гэж хэзээ ч анзаарч байгаагүй. Бүх л хичээл тэрнийг байгаа болхоор зугаатай байлаа. Тэрнийг харах үнэхээр зугаатай юм. Тэрний хийж байгаа үйлдэл бүгд л надад сонирхолтой санагдана. Тэрнийг хараад байхад их эгдүүтэй. Хичээлийн турш нүүр амаа сонин болгоод л үнэхээр эгдүүтэй. Юу вэ? Сэнг Хюун зайлаачээ. Юугаа бодоод байгаан! Зүгээр л хичээлээ хий. Ааееееешш тэр нүдэнд харагдаад байна. Яах вэ? Фүү тайвшир Сэнг Хюун. 

 Арай гэж хичээл тарлаа. Тэрнийг ангиас гархыг нь хүлээн сууна. Тэр гараад өөр тийшээ яваад өгөв. Би ардаас нь харж зогсож байгаад булан тойроод алга болход нь автобусны буудалруу алхлаа. Гэрт ч ангид ч унтсан ч идсэн ч тэр толгойноос гарахгуй байлаа. Юу вэ? Би арай..Үгүй ээ үгүйЧой Сэнг Хюун тийм хүн биш. 

 Өглөө яагаад ч юм сургуульруугаа догдлоод байв. Яагаад? Тайвшир фүү. За явах цаг. Гэрээс гартал тэр нэг эрэгтэй хүнтэй зогсож байв. Тэр эрэгтэй нэг юм хэлээд л байв. Тэр нухацтай царайлж сонсож сонсож байгаад царай нь хувьс гээд л явчихлаа. Тэр доошоо суугаад уйлна. Ер нь надад ямар хамаа байнаа. Зүгээр л сургуульруугаа явлаа. Нөгөө л нэг цуурч шороо туртганд дарагдсан хана халтартсан цонхнууд. 

 Сүёон байхгүй болхоор хичээл уйтгартай санагдаж байна. Буцаад цонхруу хараад сууж байтал ангийн хаалга онгойн танил хоолой сонсогдлоо. Сүёон байна. Би яагаад баярлаад байнаа. Би тэрэнд…. NO WAY! 

Солиороод байгаарай Сэнг Хюун. Ойрын уед Суёоныг бодсоор байгаад тэрнийг мартчихаж. Тэрний талаар бодход цээж хөндүүрлээд байна. Хэтэрхий их гомдсон бололтой. Сүёоны нүд улайгаад булцийчхэж, уйлчхаж гайхалтай. Тэр өглөөний н***оос л болсон. Хараал аваад яваг.

 Хичээл тардгаараа тарлаа. Харин Сүёон гэрлүүгээ алхаж байгаа бололтой. Эргээд гэрийн зүг алхаж байна. Тэрнийг нэлээн удаан ардаас нь дагаж алхлаа. Тэр харин газар ширтсээр алхана. Хааяа хааяадаа хүнд санаа алдана. Би ардаас нь очоод мөрөн дээр нь гараа тавьлаа. Тэр зочоод эргэж хараад “УУЧЛААРАЙ” гээд эргэж хараад алхлаа. 

Би: Сүёон! Сайна уу? 

Сүёон: *Толгой дохих*

Би: Мм~ нөгөө.. Юу.. Чи өглөө уйлж байсан. 

Сүёон гэнэт зогсов. 

Сүёон: Тэгээд? 

Би: Аан. Юу .. Яагаад? 

Миний нүдэн дээр тэрний нүд нулимсаар дүүрч эхлэв. 

Сүёон: Сэнг Хюун? 

Хоох миний нэрийг мэддэг юм байна. 

Би: За? 

Суёон: Хмм.. Намайг….. Тархины.. Хорт хавдартай гэсэн. 

Би зугээр л шоконд орчихлоо. Тэр хорт хавдрыг чинь чөтгөр ирээд аваад яваг.

Би: Чи заавал эдгэнээ. 

Сүёон: Надад эмч хэлэхдээ эдгэрэхгүй зун болход намайг үхнэ гэсэн. 

Би: Тэгвэл би.. чамтай заавал зун болтол хамт байна. Битгий уйл Сүёон-аа. 

Сүёон: Чи амлсан шүү. Битгий намайг хаяад явчихаарай. *нусаа татах*

Би: Тийм ээ амалсан.  

~~~~~~♥~~~~~~♦~~~~~~♣~~~~~~♠~~~~~~

Мэхх~ Зүгээр л “Ховорхон Тийм үү?“-ынхаа хажуугаар Тришот хийж байна ааааа.. Энийг бас өөр ажилж байгаа БЛОГ дээр бичиж байс юм.. Хээ~

Advertisements

5 comments on “[Тришот] Зүүдний ертөнц ~1-р хэсэг~

♫ Сэтгэгдэл хуваалцах ♫

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s