[news] YGE-н шинэ хамтлагуудын тухай дэлгэрэнгүй

http://ohdara.files.wordpress.com/2011/12/1204_yg-family-k-pop-star-464.jpg

Манай зарим уншигчид энэ мэдээг яагаад хийж байгаа талаар гайхаж байгаа байх л даа. Ерөнхийдөө анх манай блог CL-н тухай мэдээ мэдээлэл л хийж байсан бол 7сараас 2нэ1-н гишүүдийн мэдээг ч бас бага багаар оруулж байгаа бас  саяхан 2нэ1 бигбэн-ий дүү хамтлагуудын тийсер бичлэгийг оруулахад зарим уншигчид маань энэ хамтлагийн талаар мэдээ хийж өгөөч гэсэн учраас энэ талаар мэдээ бэлтгэлээ.

Манай ваяжи фэмили-д маань одоогоор дэбютээ хийхэд бэлэн болсон 2 хөвгүүдийн хамтлаг 1 охидын хамтлаг байгаа.

  1. 1.    Охидын хамтлагийн талаар

Аль 2012 оноос эхлэн шуугиан тарьж дэбютээ хийнэ гэж яригдаж байсан охидын хамтлаг маань энэ жил дэбютээ хийнэ гэдгийг ян захирал өөрийн биеэр мэдэгдсэн байгаа. охидын хамтлаг 12 гишүүнтэйгээр дэбют хийнэ гэж байсан ч одоо 6 гишүүнтэй үлдсэн бөгөөд шаардлага гарвал гишүүдийг хасна гэдгээ ч мэдэгдсэн. YG Өмнө нь 2нэ1 бигбэн эпик хайй гэх мэт хамтлагуудаа шууд тайзан дээр гаргаж албан ёсны бичлэгийг нь цацаж дэбют хийлгэдэг байсан бол ЭНЭ ОХИДЫН ХАМТЛАГИЙН ДЭБЮТИЙГ ӨӨРӨӨР ХИЙЛГЭХ АЖ. Эхний ээлжинд хамтлагийн ахлагч JENNY KIM соло дэбют хийх бөгөөд араас нь ахин 2 гишүүн соло дэбют хийж үзэгчдээс тэд өндөр үнэлгээ авж алдартай байж чадах юм бол араас нь хамтлагаар нь дэбют хийлгэх аж.

  1. 2.    Хөвгүүдийн хамтлаг

Дээр хэлсэнчлэн манай ваяжи-д  2 хөвгүүдийн хамтлаг байгаа. одоогоор нэрийг нь өгөөгүй байгаа учраас хамтлаг-1 хамтлаг-2гэж ярье.

Хамтлаг 1- дунджаар 20 настай 5 залуу байгаа бөгөөд тэдний нэг нь аль хэдийнээ олны танил болсон ‘’KANG SEUNG YOON’’ юм.

Хамтлаг 2- дунджаар 16 настай 6 хөвгүүд байгаа. *энэ хамтлагийг админ нь хүлээж байна. дэбютээ хийнгүүт нь хайраар тосоод авна 😀 *

Энэ 2 хамтлагийг зэрэг дэбют хийлгэх боломжгүй учраас 10 сард SBS-р “WHO IS THE NEXT WIN” гэх олон ангит уралдаант нэвтрүүлэг цацаж ялагчийг нь түрүүлж дэбют хийлгэх бөгөөд ялагдсан хамтлаг ахин 1 юм уу түүнээс дээш жил бэлтгэгдэх аж.

За ингээд нетизен нарын бодол-

[130824] source: newsen via nate

[+151 -10 ] exo 12 гишүүнтэй, ямарч байсан эксотой тэнцэх хамтлаг гарч ирэх нь…

[+110 -5] A хамтлаг поп тал руугаа, B хамтлаг хип хоп тал руугаа….. энэ 2 хамтлаг тэс өөр 2 өнгө төрхтэй.. хэн нь ч ялсан байлаа YGFAMILY-с гарч ирж байгаа болохоор кпопд том тэсрэлт болно.

[+100 -20] миний бодлоор энэ 2 хамтлаг эксо-гоос дүү ч гэсэн эксо-гийн маш том өрсөлдөгч байх болно. Энэ чинь YG шүү дээ.

Source: Star news via: nate

[+292 -26] B хамтлаг маш сайн рэп хийдэг, A хамтлаг маш сайн дуулдаг. Миний бодлоор B хамтлаг чартыг эзэгнэх болно. Гэхдээ энэ 2 хамтлагийг нэгтгээд нэг хамтлаг болгож болохгүй юм уу? Kim jin woo-г уйлсанаас хойш сэтгэл догдлоод байна.

[+282 -29] үнэн үү? Энэ өрсөлдөөн бол илүү юм биш үү? Энэ 2 хамтлаг үнэхээр авьяаслаг юм. тэдний нэг нь ялна гэхээр хэцүү юм.

Гэх мэт сэтгэгдэл үлдээжээ. Ернө бол би ч гэсэн B хамтлагийг дэбют хийгээсэй гэж хүсэж байна. хэрвээ нэг нь дэбютээ хийх л юм бол би фэнблог-ийг нь нээнэ гэдгээ амалж байна ^^

Бас энэ нэг зүйлийг бодогдуулж байгаа биздээ??? BIG BANG гарч ирэхийн өмнө 1 сарын турш ийм нэвтрүүлэг явуулж 6 залуу шалгарч эцэст нь 1 нь хамтлагийг орхиж үлдсэн 5 залуу дэбютээ хийснээр КПОП гэдэг солонгостоо биш дэлхийд алдартай болж BIG BANG дэлхийн од болсон ^^ энэ 2 хамтлагийн хэн нь ч байлаа гэсэн BIG BANG-н зэрэгтэй чансаатай хамтлаг байна гэдэгт найдаж байна.

Та нар маань бүгдээрээ YGFAMILY-дээ хайртай болохоор энэ хамтлагаа хайраар тосож авна биздээ ^^

Admin нь бүр гарч ирээгүй байхад нь тийзер бичлэгийг нь харснаасаа хойш л хайрлаад хамгаалаад байгаа шт 😛

Энэ хамтлагийн тухай мэдээлэл гарах бүрт нь мэдээллэнээ^^

Advertisements

4 comments on “[news] YGE-н шинэ хамтлагуудын тухай дэлгэрэнгүй

♫ Сэтгэгдэл хуваалцах ♫

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s