[монгол орчуулга]CL Vogue сэтгүүлд өгсөн ярилцлага

https://i0.wp.com/static1.allkpop.com/upload/content/CL_1371520604_20130617_CL_3.jpg

vOGUE:

Миллиард долларын үнэтэй охин СИЭЛ, тэр I’m the best-с THE BADDEST FEMALE хүртэл маш их алдартай болж байгаа.

Солонгосын хөгжмийн ертөнцөд 2нэ1 хамтлаг гарч ирэхээс өмнө ба одоогийнхыг харьцуулвал тэдний оруулсан хувь нэмэр ба загварын чиг хандлагад оруулсан сиэл-н хувь нэмэр чамлахааргүй их.

I’m the best дуу гарсны дараа кпоп-д эргэлт орсон гэдэгтэй хэн ч маргахгүй, америк ази хандлагийг хослуулж чадсан энэ дуу кпоп-д бас 2нэ1-д том амжилт  шинэчлэл байсан.

Will I’m: Би 2нэ1д дуртай,тэдэн шиг загварлаг бас агуу авьяастай охидын хамтлаг би кпоп-оос олж хараагүй байна” гэж хэлж байсан үнэхээр үнэн үг.

Тэр аль хэдийн 3 жилийн өмнөөс энэ хамтлагтай ялангуяа сиэл-тэй хамтарч ажиллаад эхэлчихсэн.

Дараагийн онцлох хүн бол загвар зохион бүтээгч JEREMY SCOTT . Тэр үргэлж л сиэл-г миний төгс охин гэж хэлдэг. Жереми бол хэний ч маргахааргүй агуу авьяасыг өөртөө багтаасан хүн. Түүний нүдэнд өртөж хамгийн хайртай модель нь болно гэдэг баргийн одод тохиолдоод байдаггүй боломж. Жереми үргэлж л сиэл-г загварын шоундаа урьж өөрийн бренд сэтгүүлдээ зургийг нь гаргадаг.

Солонгос тэр дундаа 2нэ1 хамтлаг тэдний европ-ын зах зээл дэхь үүд хаалгыг нээсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэд аль хэдийн алдарт SNOOP DOG-н тоглолтонд хүртэл уригдаад амжсан.

Сиэл бом болон дара нараас 6-7 насаар дүү. Гэхдээ тэр өөрийгөө жоохон гэж гололгүй хамтлагийн ахлагч болж бас тэднээсээ илүү хөдөлмөрлөж чадаж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ..

Хамтлагаасаа тэр хэнээс ч дутахааргүй англиар чөлөөтэй ярьдаг, франц япон хэлнийх нь чадварыг яриад ч хэрэггүй.

BBC TV psy-н тоглолтыг гаргахдаа дундуур нь сиэл-г хөндөж байсан нь түүнийг дэлхийд алдартай гэдгийг нь хүртэл харуулж байгаа юм

сэтгүүлч- соло дуугаа гаргах тэр мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?

Сиэл- үнэхээр сайхан, би үргэлж өөрийнхөө соло дууг гаргахыг мөрөөддөг байсан. Миний дуу гарсны дараа чартад тэргүүлж хүмүүс сайнаар хүлээж авах үед би үнэхээр их баярласан

сэтгүүлч- таны MV гараад түүний дараа та пэрформанс хийсэн шүү дээ хүмүүс таныг үнэхээр их эрч хүчтэй гэцгээж байсан

Сиэл- тэр үнэхээр галзуу, тэр дуу нь өөрийнх нь тухай Дуу.  гэж намайг ярьж байгаа тухай сонссон юм байна *инээв*

Хүмүүс миний пэрформанс-г сайнаар ч хүлээж авсан зарим нь муугаар… миний дуу гарсны дараа миний алтан шүд бас миний дууны нэг хэсэг болох “БИ БОЛ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ” гэж хэлдэг хэсгийг зарим хүмүүс их шүүмжилсэн.. бас задгай хувцастай үзүүлбэр үзүүлсэн тухай ч яригдсан байсан гэхдээ энэ бүхэн надад хамаагүй ээ. Энэ дуу бол миний бүх хүч хөдөлмөрийн минь үр дүн. Би залуу байна надад өшөө илүү боломж байгаа гэдэгт итгэж байна. алдаан дээрээ л суралцана шүү дээ. Би дуулж байхдаа сөөгөөгүй, би дуундаа хараалын үг сонгож аваагүй… гэтэл би гэмтэй юм шиг л хүмүүсээс муухай үг сонссон

Сэтгүүлч- та 15 настайгаасаа л ваяжи-гийн трайний байсан тэр тусмаа таны дэбют хүмүүсийн анхаарлыг татаж байсан шүү дээ, дуулж бүжиглэхдээ гаргуу бас реп сайн хийдэг гээд та багагүй нэр хүндтэй трайний байсан

Сиэл- намайг трайний байх үед бүх хөгжим л нэгэн хэвийн нэгэн сонсголонтой санагддаг байсан, тэр үеэс надад R&B HIP HOP чиглэлэээр соло дуучинаар дэбют хийх бодол төрсөн

Би бол рэппэр хүн. Гэхдээ рэппэр байлаа гээд дандаа хип хоп чиглэлээр байвал хүмүүс надад залхаж эхэлнэ. Тэгээд л би олон төрлийг хослуулсан хүн болно гэж боддог байлаа…

Сэтгүүлч- өмнө нь эмэгтэй уран бүтээлч бас охидын хамтлагийн гишүүд тань шиг ийм хүчирхэг имиж-тэй байгаагүй л дээ… хүн хүн өөр бодолтой учраас таны стилл-ийг үгүйсгэх хүн байхад дэмжих ч хүн байсан. Таны хувцаслалт таныг илэрхийлж өмссөн бүхэн чинь л хүн бүрийн сонирхолыг татдаг. Яагаад гэвэл кпоп-д тань шиг шулуухан хувцасладаг барууны хүчирхэг стилл-ийг эрхэмлэж гарч ирэх дуучин байгаагүй.. нэгэн үеийг бодвол одоогийн охидын хамтлагууд ийм стиллээр гарч ирдэг хувцасладаг болсон байна

Сиэл- үгүй байхаа… намайг бага байхад жийнс бас зарим нэг хувцасууд моданд орсон.. би өмсөх дуртай байсан… би одоогоор хуучны хувцаснуудад дуртай болоод байгаа.. яагаад ч юм тийм хувцаснуудаас загварын төгс мэдрэмж харагддаг

Сэтгүүлч- таныг THE GREAT GATSBY кино бас киноны ост-г дуулсан A$AP ROCKY д дуртай гэж сонссон юм байна.

Сиэл- би хэзээ ч ideal type-аа сольж байгаагүй л дээ…. би DICAPRIO-гийн муу залуугийн дүрд тоглосон кинонуудад дуртай. Би бас THE GREAT GATSBY-н ост-д дуртай

Сэтгүүлч- одоо сиэл л гэвэл үргэлж хүчирхэг эмэгтэй сиэл бодогддог. Сиэл бол өөрийгөө ялан дийлж шинэчлэл хийсэн эмэгтэй гэж бодогдож байна

Сиэл- би тийм ч хүчирхэг бишэ.. надаас илүү хүчирхэг эгч нар зөндөө байгаа_

Сэтгүүлч- ..би сиэл-н бага насны амьдралын тухай бас таны аав шинжлэх ухааны доктор профессор хүн гэж сонссон юм байна… таны дүүд бас таньд зориулж зурагт ном гаргасан гэсэн.

Сиэл- тиймээ..намайг бага байхад.. би найзынхаа гэрт очиж тэднийд хоол идэж хамтдаа тв үзэж хөгжилдсөн… тэдний аав нь ч бас бидэнтэй хөгжилдсөн… би атаархаж байсан.

Манай эцэг эх үргэлж завгүй хүмүүс байдаг учраас надтай тоглох зав байдаггүй, тэд жийнс өмсдөг байсан..  би бүх л өдрийг хөгжим сонсон дуулж зураг зурж өнгөрөөдөг байсан

Сэтгүүлч- таныг бага байхад эцэг эх чинь таныг сургахыг хүсэж байсан ч та хүсээгүй гэж сонссон юм байна…

Сиэл- би хөгжин дэвшсэн.. би их шийдэмгий хүн учраас өөрийнхөөрөө дайрсан

Сэтгүүлч- ваяжи-гийн систем нь уран бүтээлж трайний гэж хуваагддаг гэж сонссон юм байна..

Зарим хүмүүс сиэл жиди 2т дуртай болоод байгаа…

Өмнөх жил та нар 10 хотоор тойрон аялан тоглолт хийсэн. Үүнээс иргэж ирээд сиэл-г нулимс дуслуулсан гэсэн

Сиэл-  би үүнийг зогсоохыг хүсээгүй.. би ахиад тоглолт  хийж өөртөө тийм их энерги цуглуулахыг хүсэж байна.

Сэтгүүлч- залуу дуучид дунджаар 20 настай гарч ирж байгаа. тэдэнд сиэл-н тухай бодол байдаг байх. Дуучин хамтлаг бол солонгост маш том бизнесс шүү дээ. Рэппэр PSY 2нэ1-ийн тухай ярихдаа таныг хэзээ ч орхидоггү. Тэр таныг их сэтгэл татам гэдэг

Сиэл-  хүмүүс ихэвчлэн стилл биш дуу тал руугаа анхаардаг. Юм шиг санагддаг. Миний хувьд бол дуу стилл 2 жигд байвал сайхан.

За ингээд хальт МАЛЬТ орчуулчихлаа.. үүний дараа 2 асуулт хариулт байсан шүү би залхуураад орхичихлоо. Сэтгэгдлээ сайн үлдээгээрэй.

 

 

Advertisements

10 comments on “[монгол орчуулга]CL Vogue сэтгүүлд өгсөн ярилцлага

  1. Бушуу болих СИЭЛ VOGUE-д өгсөн ярилцлагатаа нетизен нарын тухай дурьджээ | SNSD+KPOP шинэ бүхнийг манайхаас

♫ Сэтгэгдэл хуваалцах ♫

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s